Pages

Thursday, June 10, 2010

ТЭНГЭРЛЭГ АЯНЫ МЭДЭЭЛЛИЙН ТҮҮХ...


2009 оны намраас ярьж эхэлсэн аяны ажил маань албан бичиг төлөвлөх, албан газруудад хандаж хүчээ зузаатган хүрээгээ тэлэх зорилгоор найз нөхөд таньдаг танилаасаа авахуулаад тааралдсан бүхэндээ ярьж хэлж санаа оноогоо сийрүүлэн арвижуулсаар 2010 оны 5 сарын 07 нд албан ёсоор улс нийтэд түгээн хэвлэлийн бага хурлаа хийлээ.
Уг хурлаар бид ямар нэгэн нэр хүндийг зүүж, олны танил болохыг хүсээгүй, хамгийн гол нь иргэдэд зөв мэдээллийг хүргэж хувь хүн бүрийн хүсэл зорилгийг төрүүлж итгэл үнэмшлээр ажлаа өргөжүүлэхийг хүссээн. Бид үүнээс өмнө ажиллаж л байсан.
Аяныхаа анхны гарааг Монгол улсын хамгийн их цөлжилтөд өртөөд буй Дундговь аймгийн Өндөршил сум буюу наран ургах зүгээс өртөөллөө. Бид нар тоссон говьдоо цас бэлэглэсээр очсон. Говийн ард түмэн үнэхээр тал шигээ сайхан уужим сэтгэлтэй юм билээ. Биднийг "шар тос" авч ирсэн буянтай зөв сэтгэлтэй хүүхдүүд байна гэж хийх ажилд маань эрч хүч, урам хайрлаж, тэр эрчээрээ манай багийнхан 2000 модыг нутгийнхантайгаа суулган тарьсан. Тэдний сэтгэлийн торгон мэдрэмжийг дуучин Баянмөнх жүжигчин Ууганаа нар маань хөөрхөн баясгаж ажиллах урам зоригииг хайрласан байсан. Дуу хуур гэж агуу юм билээ.
"Үлэмжийн чанар" аа ч бас хүн бүр дуулсаар модоо тарьсныг хэлэх нь илүүц бизээ.

Бидний дараагийн ажил: Сонгинохайрхан дүүрэг, Сүхбаатар дүүрэг, Баянзүрх дүүрэг, Төв, Хэнтий аймгийн баг хороодод өрнөж, нийтдээ 9000 мянган "нялх" хүүхдийг газар ээжтэйгээ өлгийдөн авлаа. Одоо асран хайрлаж, өсгөн өндийлгөх л үлдлээ. Аливаа юм өөрийн гэсэн цаг хугацаатай тэр жамаар тарилтын хугацаа улирч байгаа ч бид Монгол улсын цөлжилттэй болон хөрс нь хордсон орон нутгуудад лекц сургалтынхаа ажлуудыг үргэлжлүүлж, ирэх тарилтын үеүдэд модоо тарихаар бэлтгэлдээ гарч удахгүй үрээ түүх аян уйдан тосно. Амьдрал үргэлжилсээр, аян ч үргэлжилсээр...

ТЭНГЭРЛЭГ АЯНЫ ГАРАА





Гэгээн үйлсийн аян хуванцар савны хуримтлалаар
54 иргэнд тусаллаа














Хан-Уул дүүргийн АН-тай
хамтран 200 хайлаасыг өлгийдлөө


Өөк даргатай ажлынхаа төлөвлөгөөг ярилцаж байгаа нь:
















Тунгалаг эгч газрын хөрсийг
шинжилж байгаа нь: Өндөршил













Дундговь, Өндөршил сумнаа анхны модыг суулгалаа. "Үлэмжийн чанар" дуунд ард иргэд сэтгэл нэгдлээ










Ажилдаа урамшсан ГУРАВ хэн илүү ажилласнаа дүгнэлээ
Дундговь, Өндөршил







СБД -ийн СӨХ: Багш Б. Сүхбат, Ганхуяг эгчийн сургалтууд:






"Байгаль Эх дэлхийгээ аврах Тэнгэрлиг" аяны нээлтийн бэлтгэл :
Манай багийн цогц хөтөлбөр, анхны гараа Өндөршилийн говьчуудад амжилттай хүрлээ










Багш Сүхбат лекцийг амьдралд хэрэгжүүлж байгаа нь:






Эгэл баатар Б.Ганхуяг: ойжуулалтын талаарх сургалт, Төв аймаг Зуун мод хотноо










Эх газрын чулуунд 200 хайлаас тарьж чацарганы үрээр үржүүлгийн талбайтай болно





Дуу хууртай Дундговьчууд "Үлэмжийн чанар"-аар бидэнд бэлэг барьлааХатан хувцастай охинтой манай аяныхан тааралдаж, билэгшээн дурсгалын фото татуулвай










Элэг нэгт ахан дүүс маань энэрэнгүй сайхан сэтгэлтэй байж, эцэг өвгөдийнхөө уламжлалт зан үйлийг сэргээгээсэй гэсэн хүсэл сэтгэл минь анх Гэгээн үйлсийн аяныг Ардчилсан Залуучуудын Холбоотой хамтран зохион байгуулснаар хэрэгжиж эхэлсэн. Нэлээдгүй олон ажлыг өрнүүлж чадсан ч хүрээгээ өргөжүүлж олон хүнийг хамарсан сэтгэлд хүрсэн амжилтыг бий болгож дийлээгүй. Гэхдээ тооноос чанар нь дээр гэж өөрийгөө зөвтгөж ийм бодол сэтгэлтэй байгаагаа дэмжиж өөрийгөө урамшуулан байлаа. Хүмүүс бие биедээ чин сэтгэлээсээ сайхан үг илгээж, бие бие рүүгээ сайхан инээмсэглэл бэлэглэхийг бид яагаад хүсдэггүй юм бэ гэж одоо хэр нь боддог. Яагаад хүмүүс нийгмийг буруушаачхаад тэр нийгэмдээ амьдраад яваад байдгийн... нийгмийг хүн л бүрдүүлдэг. Хувь хүн өөрөөсөө л эхэлж сэтгэл оюундаа сайн сайхан энергийг хуримтлуулж тэр хэрээрээ тэр сайн сайхнаа бусдад илгээе л дээ. Ингэснээр ямар их амар амгалан тайван байдлыг мэдэрч чадах вэ. Би хүмүүст энэ бүгдийг илгээж ийм байгаасай гэж маш ихээр хүсдэг. Үүний төлөө амьдарч ажиллаж байгаа ч хүсч мөрөөдсөн зүйлээ дорвитой ажил хэрэг болгож амжихгүй л явлаа. Харин миний найз Нарка надад Байгаль Эх дэлхийгээ аврах Тэнгэрлиг аяны тухай ярьсан нь намайг асар ихээр гэрэлтүүлж, ажил хийх эрч хүчийг нэмэх шиг л санагдсан. Би жинхэнэ Тусгаар тогтносон Монгол улсын бардам нэгэн эзэн нь байхыг хүсч энэ ажилд ханцуй шамлан орсоон. Амьдралын маань баяр баясгалан, утга учир энэ аян байсийм шиг санагдаж билээ.
Маш олон хүнд гэрэл гэгээ, амьдрах итгэл, урам зориг, хүсэл зорилго бэлэглэж байгаа маань ямар их аз жаргал болохыг миний найзуудаас өөр хэн мэдэх билээ дээ.







СБД- ийн 14-р хороонд150 хайлаас, шар хуйас тарьж, урлагийн арга хэмжээгээр нээлт хийв

Wednesday, June 9, 2010

МИНИЙ МОНГОЛЫН ГОВЬ НУТАГ










МИНИЙ НАЙЗУУД ЗОРИЛГО НЭГТЭЙ ШИГЭЭ СЭТГЭЛЭЭ ОЙЛГОЛЦДОГ ЁСТОЙ Л ГОВИЙН ТАЛ ШИГЭЭ УУЖУУ ТАЛБИУ УХААНТАЙ АНДУУДДАА

















ЭНЭ ЦЭЦЭГ ГАЗАР НУТГИЙГ МИНЬ ХАРИН БИ АМЬДРАЛЫГ ЧИМЭН УРГАСАН ЦЭЦЭГ ЮМ УУ ДАА

МИНИЙ ШОРОО ҮНЭРТСЭН ЭХ ОРОН




ӨӨРИЙНХӨӨ ЭХ ОРНЫ САЙХНЫГ ХҮН ХАРИЙН НУТАГТ ОЧООД Л МЭДЭРДЭГ АЖ. БИ ЕГИФТЭД СУРЧ, АЯЛАХ БОЛОМЖ ОЛДСОНД МАШ ИХ ТАЛАРХДАГ. ТИЙМ ЭЭ ТҮҮХИЙН ДУРСГАЛТ ГАЗРУУДЫГ ҮЗЭХИЙН ДЭЭР ТӨРӨЛХ НУТГИЙНХАА ЗҮЙРЛЭМГҮЙ САЙХНЫГ ХАРЬЦУУЛЖ, АРЬС МАХААРАА МЭДЭРСЭН НЬ ХАМГИЙН ГАЙХАЛТАЙ. МИНИЙ ШОРОО ҮНЭРТСЭН ЭХ ОРОН ХАМГИЙН САЙХАН БАС ЮУ НЬ Ч ЗОХИОМОЛ БИШЭЭРЭЭ ГАЙХАМШИГТАЙ.

МИНИЙ ХАНЬ ШҮЛГҮҮД МИНЬ






СУРАГЧ БАЙХДАА БИ МОНГОЛ ХЭЛНИЙ ХИЧЭЭЛД ХАМГИЙН САЙН НЬ БАЙЖ, ЗОХИОН БИЧЛЭГТ СУРГУУЛЬДАА "ГОЦЛОН" ТОГЛОНО. УДАЛГҮЙ НАЙМДУГААР АНГИДАА ШҮЛГЭЭР ТОДОРЧ СУМАНДАА, АЙМАГТАА СҮҮЛДЭЭ УЛСАД АНХНЫ ХҮҮХДИЙН "ХҮРЭЛ ТУЛГА" ЯРУУ НАЙРГИЙН НААДАМД АЙМАГ БҮРЭЭС ШАЛГАРСАН ҮЕИЙН НАЙЗУУДТАЙГАА НАЙРАМДАЛ ЗУСЛАНД АМАРЧ УРАЛДАЖ ЯВЛАА.
ӨӨРТӨӨ ИТГЭСЭН БИВЭЭР "ПИОНЕРИЙН ҮНЭН" СОНИНЫ СУРВАЛЖЛАГЧААР ОРОН НУТАГТ АЖИЛЛАЖ АРДЫН УРАН ЗОХИОЛЧ Б.ЛХАГВАСҮРЭНГЭЭС ЭНГЭРИЙН ОДОНТОЙ ДҮЙЦЭХҮЙЦ ҮГЭН ШАГНАЛААР УРАМ ХҮРТСЭНЭЭ АЗ ЖАРГАЛ МЭТ ТӨСӨӨЛЖ ӨВӨРХАНГАЙН АРВАЙХЭЭРТ ИХ Л ТОМООР УГТУУЛЖ БИЛЭЭ. 1989 ОН ЮМ ДАА. ТҮҮНЭЭС ХОЙШ ИЧИНХОРЛООГИЙН ГАРААР ОРЖ ОДООГИЙН МОНГОЛ ТВ"ИЙН "ГЭРЭЛТЭЙ ЦОНХ"-ЫН ХӨТЛӨГЧ САРАНТУЯАГИЙН ХАМТ "НАЙРГИЙН ДААГА" ГЭЭЧИД БАС Л ӨВӨРХАНГАЙГААС ОРОЛЦОХООР ХОТОД ГАЗАРДЛАА.
ЭНЭ НААДМААС ХОЙШ ЯАГААД Ч ЮМ БЭ БИ ШҮЛЭГ БИЧИХ СЭТГЭЛ ГЭДГИЙН МУУ ОНГОД ГЭДГИЙН МУУ АЛГА БОЛЦОН. ТЭГЭЭД БИ ӨӨРИЙГӨӨ ШҮЛЭГ БИЧИХ АВЪАСГҮЙ ЮМ БАЙЛГҮЙ ГЭЖ БОДООД ОРОЛДООГҮЙ. ГЭТЭЛ БАГШААР АЖИЛЛАЖ БАЙХДАА ШҮЛЭГ ОРЖ ИРЭЭД ТЭМДЭГЛЭЭД Л ЯВЖ БАЙЛАА. СОНИРХЛООРОО СЭТГҮҮЛЧ БОЛОХООР ШИЙДЭЖ СЭТГҮҮЛЧИЙН СУРГУУЛЬД ШАЛГАЛТ ӨГЧ ТЭНЦЭЭД 1996 ОНД "БЭРС" КУДСУРГУУЛЬД СУРАЛЦЛАА. УЛМААР ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБАНД ХӨЛ ТАВЬЖ "ШАР СОНИНЫ" СЭТГҮҮЛЧЭЭР АЖИЛЛАА. ОЛОН Ч СОНИНД АЖИЛЛАСАН. ГЭХДЭЭ НАДАД ОДООГИЙН ЭНЭ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛД АЖИЛЛАХ ХҮСЭЛ УНТАРЧ, ХҮНИЙ ЁС ЗҮЙ, СЭТГЭЛТ ЗҮЙГ УЛАНДАА ГИШГЭСЭН БАЙДАЛД СЭТГЭЛ ӨВДӨЖ АЖЛАА СОЛИЛОО.
УЛС ТӨРИЙН ТОГООНД ОРЖ ХҮНИЙ САЙН МУУ САЙХАН МУУХАЙТАЙ ТААРЧ, ГОМДОЖ, ЦӨХӨРЧ, ГУТАРЧ, ЭМЗЭГЛЭЖ ЯВСАН АМЬДРАЛЫН ЭРЭЭН БАРААН УРСГАЛ ДУНД БИЧИХ УХААН БОЛОВСОРСОН УУ МИНИЙ СЭТГЭЛИЙН ӨВДӨЛТӨӨС МИНИЙ ШҮЛГҮҮД ТӨРЖ НЭГ НОМ БҮТЭЭСЭЭН.
АНХНЫ НОМОО ХЭВЛЭЛТЭЭС АВЧААД ӨӨРТӨӨ ИТГЭЭГҮЙ ЗҮҮДЛЭЭД БАЙГАА Ч ЮМ ШИГ САНАГДААД ӨӨРИЙГӨӨ ЧИМХЭЖ БИЛЭЭ. УДАХГҮЙ ХОЁР ДАХ НОМОО ГАРГАНА ГЭЖ БОДОЖ БАЙГАА ЭНЭ МААНЬ ХҮН БҮРТ ТААЛАГДАХ АЛБАГҮЙ ЯАГААД ГЭВЭЛ БИ ТААЛАГДАХ ГЭЖ ХИЙГЭЭГҮЙ УЧРААС ....МИНИЙ АМЬДРАЛЫН ХАМГИЙН ҮНЭНЧ НӨХӨР ХАНЬ БОЛ МИНИЙ ШҮЛГҮҮД, БАС МИНИЙ НОМ. ТҮҮНИЙГ УНШИЖ БИ СЭТГЭЛИЙН ХИРТЭЛТИЙГ ҮРГЭЭДЭГ, ТҮҮГЭЭР ОГШИЖ БИ АМЬД ЯВААГАА МЭДЭРДЭГ, ШҮЛГҮҮДЭЭРЭЭ БИ ҮХЭЖСЭН ЦЭНЭГЭЭ НӨХӨН СЭРГЭЭЖ, ИРЭЭДҮЙН ЭРЧМЭЭР ГЭГЭЭРДЭГ.
НАДАД ЗОРИУЛАГДСАН ГАНЦ ҮНЭНЧ ХАНЬ МААНЬ НАМАЙГ ОЙЛГОЖ ӨМӨӨРЧ, ХАРАМЛАЖ, БАС ЗЭМЛЭЖ ЧАДДАГ МИНИЙ ШҮЛГҮҮД ЮМ. БИ ТЭДНИЙГЭЭ МАШ ИХЭЭР ХАЙРЛАН ХАМТДАА БАЯСДАГ ДАА...


ХАНЬ ШҮЛЭГ МИНЬ ЧИ УЙЛАХАД ХАМТ БАЙЖ
УРАМ АСГАДАГ
ХАРЦ ГУНДАН ГУТАРХАД ХАМТ БАЙЖ
УХААРАЛ НЭМДЭГ....


МУУ НЬ САЙНАА ЗҮСЧ МОХООСОН
МУУХАЙ НЬ САЙХНАА ЗҮСЭЭР ГУТААСАН
ЭНЭ ЦАГ ҮЕД БИШ
ЭНЭ ЦАГ ҮЕИЙН ЭЗДЭД ГУТМУЙ

МИНИЙ АНХНЫ МЭРГЭЖИЛ БАГА АНГИЙН БАГШ







АНХТУЯА БИ СУРАГЧ БАЙХДАА БАГШ БОЛНО ГЭЖ МӨРӨӨДӨЖ ТОМ ЦҮНХ СУГАВЧЛАН АЙЛЫН ХҮҮХДҮҮДИЙГ СУРАГЧ БОЛСОНГҮЙ ГЭЖ УЙЛДАГ ДУРААРАА ОХИН БАЙСААН. АМЬДРАЛД БАГААСАА БИЕЭ ДААЖ СУРСАН БИ БОСОО БИЧГЭЭ СОНИРХОН МОНГОЛ БИЧГИЙН ДЭЭД СУРГУУЛИЙН БАГА АНГИЙН БАГШИЙН ДАМЖААНД СУРАЛЦАЖ УЛМААР ТӨГСӨНГҮҮТЭЭ Л ЧИНГЭЛТЭЙН 37 ДУГААР СУРГУУЛЬД ГУРАВДУГААР АНГИ АВСНААР БАГШИЙН АЖИЛ ӨРНӨЖ, "А" ҮСЭГ Л ЗААНА ГЭЖ БАЙСАН БИ МОНГОЛ БИЧГИЙН АНГИ ДААН АВЧ, СУРСАН МЭДСЭНЭЭ ТАНХИМЫН ШИРЭЭНИЙ АРДАХ ХҮҮХДҮҮДЭЭ ӨГЧ ЭХЭЛЛЭЭ. МИНИЙ ДААЖ АВСАН АНГИ САХИЛГАГҮЙ ХЭЦҮҮ АНГИ ГЭГДДЭГ БАЙЛАА. ГЭХДЭЭ АНГИЙНХНАА ӨӨРТӨӨ ТАТАЖ СЭТГЭЛИЙГ НЬ МЭДРЭХИЙГ ХИЧЭЭЖ ХИЧЭЭЛД ДУР СОНИРХОЛТОЙ БОЛГОХЫН ТУЛД ХАМТ ТЭВЭГ ТОГЛОЖ, ОХИДТОЙГОО БАС ДЭЭС ҮСЭРЧ ХИЧЭЭЛИЙНХЭЭ ЭРХЛЭГЧИД ЗАГНУУЛАН ЦАЛИНГАА ХАСУУЛСАН Ч ХӨӨРХӨН БЯЦХАН ШАВЬ НАРТАЙГАА ҮЕИЙН ЮМ ШИГ ОЙЛГОЛЦОЖ, ТЭД МААНЬ Ч МИНИЙ ҮГЭНД ОРДОГ БОЛСООН.УДАЛГҮЙ МАНАЙ АНГИЙНХАН НЭГ НЭРНЭЭС САЛЖ САХИЛГА БАТААР МУУ ГЭЖ ГООЧЛУУЛАХАА БОЛЬСОН. ХАРИН БИ СУРЛАГЫН ЧАНАР АХИУЛАХЫГ ХИЧЭЭСЭН Ч "ЗӨВ ХҮН" БАЙХЫГ ЧУХАЛЧЛАН АНГИЙНХАА СУРЛАГЫН ЧАНАРЫГ ХУДАЛ АХИУЛЖ ЦАЛИНГАА НЭМҮҮЛЭЭД, ХУУРАМЧ ОНЦООР ХҮҮХДҮҮДЭЭ ХӨӨРӨГДСӨНГҮЙ.
ОДОО МИНИЙ ШАВЬ НАР ЗУУГААД. БИ ИХ АЗТАЙ. НАМАЙГ БАГА БАЙХАД ХӨДӨӨНИЙ ХҮҮХЭД ОНЦ СУРНА ГЭЖ ЮУ БАЙСИЙН ГЭЖ ГАДААД ҮЗЭМЖЭЭР ОНЦЫГ ИЧЭЭДЭГ БАЙСАН БАГШАА САНАН САНАН АЖИЛЛАДАГ БАЙСАН. БИ ХҮҮХДҮҮДЭЭСЭЭ ДҮН ХАРАМЛАЖ БАЙСАН Ч ЭНЭ ДҮН ХИЧЭЭЛ ЧАРМАЙЛТ БАС ҮНЭНЧ БАЙСНЫ ТӨЛӨӨ ТАВИГДДАГ БАЙСАН. ДАРАА НЬ БИ НЭГДҮГЭЭР АНГИ АВЧ ЁСТОЙ ХҮССЭН "А" ҮСГЭЭ ЗААЖ БИЛЭЭ. БАГШ БАЙХ САЙХААН ГЭХДЭЭ НОМ ОНОЛДСОН БАГШ БИШ ХҮН БАЙХ УТГА УЧРЫГ ХААНА ТӨРСӨН ХЭН БЭ ГЭДГИЙГ Л МЭДРҮҮЛЭН ХҮМҮҮЖҮҮЛЭХ Л ЧУХАЛ ГЭЖ БОДДОГ. ХҮН БҮР МАТЕМАТИКЧ БАЙХ АЛБАГҮЙ ГЭХДЭЭ ТЭД ААВ ЭЭЖ БОЛДОГ ГЭЖ МАШ УХААЛАГ СУРГАМЖ БИЙ ДЭЭ.

МИНИЙ АРДЧИЛСАН ҮЗЭЛ УЛС ТӨРД ХОРГООСООР...

АРДЧИЛСАН НАМЫН ДАРГА Ц.ЭЛБЭГДОРЖООС
2008 ОНЫ ОРОН НУТГИЙН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИХ БАТЛАМЖ БИЧГЭЭ ГАРДАН АВЧ БАЙГАА НЬ: 2007 ОН


Би багаасаа л сургууль, олон нийтийн ажилд идэвхитэй, аливаа юм бүхэнд л өөрийгөө сорьж оролцсон, хичээлдээ ч шаггүй сайн сурдаг, багийн л их нээлттэй, хөвгүүдтэй нийлж охидоороо тоглосон, бас барилдсан сахилгагүй нэгэн байлаа. Ангийнхаа даргаар олон жил ажилласан болоод ч тэр үү нийгмийн аливаа олон нийтийн цугларалт уулзалтад заавал оролцож, ангийнхнаа манлайлан зарим нэгийг "уруу татаж" аав ээжид нь хүртэл загнуулаад явж байсан Ардчилагч зан багад минь л надад явдаг байж. Үүнийг би "Хужирт" рашаан сувиллын жуулчны баазуудын дундах ажилчдын байранд өсч өндийсөнтэйгээ холбон ойлгодог. Мэдээж орчны нөлөө байсан байх л даа.
Цэцэрлэгийн ахлах бүлэгт байхын л амралтын ажилчдын хүүхдүүдтэй "Бохь есть" хэмээн цагаан бохьны төлөө "жаахаан бор гараа тосч" орос монгол хольсон үгээр бохь гуйдаг байсан балчирхан охин анх наймдугаар ангидаа Ардчилсан хувьсгалын цуглаанд багш нартаа хөөгдөн, замбараагүй, хүмүүжилгүйгээрээ дуудуулан загнуулж явахдаа л "сурагчийн ширээний" ард шударга ёсоор "цангаж" түүгээр амьсгалхын төлөө багш нартайгаа үг сөрөн захирлын өрөөнд дуудуулж байсан бүхэн саяхан мэт...
... Үзэл бодлоо тархиндаа боловсруулан сэтгэлдээ тээсээр \хотод оюутан байхдаа\ 1996 онд МҮАН гээчид намын гишүүнээр элсч байлаа. Одоо хэр нь энэ намын төлөө амьдрал, ажил мэргэжил, хөдөлмөрөө зориулж яваа. Гэхдээ миний намд сайхан муухай гэгч голын цэвэр, бохир урсгал шиг л хослон юүлэгдэж байна. Талцаж төрөлсөх яахав ээ байх үедээ байг. Харин түүнийг цаашлуулан туйлшрах аюул тахал мэт тархаж байгаа нь харамсалтай бас аймаар. Манай намд цус ойртох өвчлөл даамжраад, даргад бөхөлзөх "социализмын бялдуучлал" үржин төлжсөөр байгаад сэтгэл жаахан тиймхэн байна. Гэхдээ "сэгсгэр ч гэсэн ээж минь сиймхий ч гэсэн гэр минь" гэж мундаг Монгол ухаан байна даа. Би л энэ цус ойртолтыг сийрүүлж, ухаан, сэтгэл, хүсэл мөрөөдөл, хүч хөдөлмөр, итгэл үнэмшлээрээ цэвэршүүлнэ гэж боддог. Бас яагаад ч юм бэ надаар нам маань дутах юм шиг санагдаж хатуу үг, хахир харц, хүйтэн сэтгэлийн жинг үргээхийг хичээнэ. Амьдрал өөрөө энэ шүү дээ. Арга билиг гэж хүмүүс өөгшүүлээд байгаагаас биш өөрсдөө шударга байж, улс орныг хөгжүүлэхийн биш үү.... Шударга байна аа гэдэг чинь туйлшрахгүй байхыг хэлдгийн биш үү. Харин туйлширна гэдэг чинь харыг хар гэж, цагааныг цагаан гэж шууд улайрахыг хэлдэг гэж боддог шүү.
Найзууд маань намайг дээрх шударга байхын тухайд хэтрээд байна"тэнэг" минь гэж зэмлэдэг. Яагаад гээч... Би Ардчиллыг өмчилж, дөрвөлжин байшинд тансаг гэгч ЖАРГААД, дөрвөн дугуйтаар ямбалж явсангүй ээ гэж... Манайх өнөөдөр гэр хороололд. Гэхдээ би гэр хороололд амьдарч байгаагаасаа ичдэггүй. Харин гэр хорооллыг муухай харагдуулагч тэндхийн ухамсаргүй оршин суугчдаас л ичдэг. Монгол эх орноо өнөөдрийн бидэнд бүтэн үлдээхийн төлөө амиа огоорон цуст тулаанд тэмцэж байлдаж явсан өвөө, өндөр өндөр барилгуудыг сүндэрлүүлэн босгосон зоригтой, барилгачин эмээгийнхээ хамт амьдарч хүн болсон жаахан бор гэрээ хэзээ ч би муухай гэж гоочилж түүнийг хураагаад ямар нэг "хүн биш" явдлаар хэн нэгний карманд орохыг хүсээгүйдээ өнөөдөр би тэнэгээрээ дуудуулдаг. Өөртөө таалагдсан "тэнэг" байх гоё шүү доо.
Нийгэм хэтэрхий хийсвэр, хялбархан зүйлсээр өнгөцхөн хөгжилд хөвж яваа ч Монгол монголоороо байж гэмээнэ дэлхийд өөрийн данстай үлдэж, тэр хэрээрээ дэлхийг аварна гэдэгт би ямагт итгэдэг. Үүнийхээ төлөө цаг хором бүхэнтэй уралдаж Монгол ухаан, зан үйлийг нэг ч гэсэн хүнд ухуулахыг хичээн сэтгэлээ чилээн ажиллаж байгаа. Ардчилал жинхэнэ утгаараа манай улсад шингэж, хүмүүс тархиа хөгжүүлж, сэтгэлээ нээгээсэй гэж хүснэ. Ямартай ч бараантсан үүл нүүлээ, урт хугацаагаар аюулгүй, сэтгэлийн түгшүүргүй амьдрахад миний сэтгэл гэгээрэх нь чухал.....
баярлалаа.

Tuesday, June 8, 2010

МИНИЙ ДУРЛАСАН МЭРГЭЖИЛ СЭТГҮҮЛЧ


"Хийморилог эрчүүд" сэтгүүлийн ерөнхий редактороор ажиллаж байх хугацаандаа сэтгүүлийнхээ хамгийн ахмад нь байсан ч хөөрхөн охидтойгоо үеийн юм шиг дотно нөхөрлөж, "найз залуу" ... гээд л хүүхнүүдийн ярих дуртай сэдвээр хөөрөлдөн тэдэнтэйгээ чацуу юм шиг л инээн баясаж "эрчтэй, цоглог залуу "явлаа.
Манай сэтгүүл 2007 оны "Шилдэг сэтгүүл"-ээр шалгарч бид шагналаа гардан авч байгаа түүхэн фото хором...

Wednesday, June 2, 2010

Кайрын Их сургуулийн хурлын танхимын тайзнаа: Хэвлэлийнхний ангийн хамтаар

МИНИЙ ДУРЛАСАН МЭРГЭЖИЛ, СЭТГҮҮЛЧ

Жуулчдын дахин дахин очих дуртай Шарм шейх жуулчны бааз
Алдарт Нил мөрнөөр аялаж оройн хоолоо усан онгоцноо Араб эрчүүдийн бүжгэн хачиртай зооглов
Алдарт улаан тэнгисээр аялаж, тэнгис рүү шумбаад гарч ирсэн нь: 2009.07.24