Monday, May 31, 2010
П.Анхтуяагийн "Хундаганд бvжих дарс" шvлгийн ном гарлаа
Шvлгийн ертєнц агуу. Тэр ч утгаараа тvvний ялгуусан тэнгэрт шvтэж амьдрах хvмvvн цєєнгvй.
Хийморилог эрчvvд сэтгvvлийн редактор П.Анхтуяа Хундаганд бvжих дарс нэртэй шvлгэн ертєнцєє уншигч тvмэндээ нээж байна. Тvvний ном нэг талын хvний хайр сэтгэл, аав ээжийн ачлалын талаар уянгалаг хєг аяс харагдах боловч нєгєє талаас улс тєр нийгэмд бугшаад байгаа хар цагааныг ялган таниуласан байна.
Тэрээр номынхоо ємнєтгєл хэсэгтээ "Хайр... зєєлєн бороо, зулзаган цзцэгс, зуны нарыг, цагаахан цасан ширхэгтэй хамт сэтгэл дэвтээн авч ирэх энэ vг миний ертєнцийн хоймор эзлэн биежсээр єдгєє 33 намрыг гуниг юутай минь vдэж, бас 33 хаврыг ногоохон зунтай нь угтжээ.
"Замдаа бvдэрчих вий болгоомжтой ой..ооо" гэх ээжийн минь уулга алдалттай зэрэгцэн хєлєнд тээглэх чулуу, хацар илбэх салхин хvртэл аав ээжийн минь асрал, захиас сургаалыг алхам бvртээ ухаархыг сануулан нvднээ бєртийж, нvvрийг шилбvvрдэнэ.
Тиймээ.... Алхах замдаа атгасан чихрийнхээ цаасыг амьтны нvд хариулаад ч хаячих бодолгvй миний знэ ухамсар хайрын сайхныг, харгvй сэтгэлийг ямагт vрдээ захиж ядарсандаа эрэлхэж, ягтсандаа гутахгvй байх тэвчээр тэнхлээр амьдралыг дайлж, аз жаргалыг зєвхєн сэтгэлийн их ариун, сэтгэлийн их амар амгалангаар бvтээдэг.
Тэрхvv єєрийн нэгэн єнгєєр цоморлигоо дэлгэж, єєрийн нэгэн аязаар, єєр єєр хэмнэлд бvжихийг хvссэн дур сонирхол маань дотоод ертєнцєє vзэл бодлынхоо толинд ажиж, амьд явахын их тэжээл, эрчим хvч минь болсон энэхvv шvлгvvдээ уншигч авхай танд зориулав.
Таны уншаагvй мєрт, сонсоогүй зvйрлэл, ажаагvй vнэн энд ганцаар дутахгvй оршиж, ирэх єдрvvдийг гэгээнээр vзэглэх ухааны тань мэлмий цэнгэн баясахыг туйлаас хvснэ" хэмээжээ.
Эндээс тvvний ертєнц бага ч болтугай танд нээгдсэн буйзаа. Цаашид унших эрхийг танд vлдээе.

Б.Ану
Friday, May 28, 2010
Subscribe to:
Posts (Atom)