Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын Газрын урилгаар ирсэн Япон улсын Нагано мужийн Сакү хотын зочид төлөөлөгчид Монголын шагайн наадгайн тоглоомоор наадаж байгаа нь
\ орчуулагч, япон хэлний багш Бүжинлхам гол хэсэгт, мөн тайлбарлагч наадгай тоглуулагч Гэрэл миний хайртай дүү Монголоо гэсэн сэтгэлтэй, их авъяаслаг залуу дуучин хөгжимчин гээд нэрлэх магтаал олоон. \
Амьдрал надад хайртай болохоороо бас баян болохоороо урсгал гол шигээ л өөрийгөө цэвэрлэж, хог буртагийг давалгаагаараа эрэг рүүгээ хаях адил хүмүүсийн сайн мууг цаг хугацаагаар таньж сайн нь шигшигдэн үлдсээр.... Энэ л тогоонд надтай сайн муугаа мэдэлцэн надад итгэл хүлээлгэн намайг урмаар шагнаж явдаг найзуудын маань нэг Бүжээ юм. Тэрээр өдгөө мэргэжилдээ үнэнч хэвээр амьдарлын шалгуурыг шат дараалан өгсөж тэр хэрээрээ хэдэн зуун залуусыг эрчлэн эрдэм чадлаа хуваалцан Япон улсын соёл, хөгжлийн түүхийг монголчууддаа нээн мэдэхэд хувь хүний нэмрийг оруулсаар байгаа билээ. Бүжээ маань "багш" хэмээх эрхэм нэрээр дуудуулж, эх хүний бие сэтгэлээ хуваан байж төрүүлж өсгөн хайрлах үр шигээ шавь нартаа сурсан мэдсэнээрээ сэтгэлээ хувааж ажилладаг эгэл жирийн энгийн нэгэн монгол бүсгүй. Аливааг дандаа сайн талаас нь харж, сайхан эрчимийг хурааж, бас түгээж яваа гэгээн эмэгтэй билээ. Тийм ээ надад өнөөдөр найзаараа бахархаж, түүндээ урам хайрлах боломж ирсэн сайхан өдөр юм. Энэ өдрөөр нэгэн шинэ долоо хоног эхэлж байна. Амьдралд хүн аз жаргалыг хэрвээ хүсдэг бол тэр их хайрыг хүмүүст хүртээх хэрэгтэй гэж ойлгодог би чамдаа чин сэтгэлээсээ аз жаргалыг илгээж байна. Бас чиний шавь нарт, тэр хүмүүсээр чи өөрийнхөө ямар их буян түгээж яваагаа мэдрэх болно найз минь. Хамгаас хайртай ханьд тань, эрвээхий адил дэрвэлзэх бяцхан охинд тань найз нь сэтгэлийнхээ Бадамлянхуа цэцгийг илгээлээ. Шавар шалбааган дунд өнгөө алдалгүй ургасаар байдаг тэр цэцэг лугаа адил чи минь цаг хугацаа, цаг агаарын өөрчлөлтөд үл хувиран, амьдралын гэрэл гэгээ бүхнээр чимж, басхүү амьдралын саарал бүхнийг чи минь өөрийн өнгө төрхөөрөө сүлж амьдраарай. Миний ийм цоглог, эрч хүчтэй, мундаг байгаагийн нэгэн нууц нь чи шүү найз минь.
\ орчуулагч, япон хэлний багш Бүжинлхам гол хэсэгт, мөн тайлбарлагч наадгай тоглуулагч Гэрэл миний хайртай дүү Монголоо гэсэн сэтгэлтэй, их авъяаслаг залуу дуучин хөгжимчин гээд нэрлэх магтаал олоон. \
No comments:
Post a Comment