Pages

Thursday, March 31, 2011

МОНГОЛ УЛСЫН ХҮҮХДИЙН ХОРИХЫН НЭГ ӨДӨР "СЭТГЭЛИЙН НАРАНД"



Эх орноо, Эжий байгалиа хамгаалах бидний сэтгэлийн түүчээ аяны жолоогоо Зайсан дах "томчуудын" хотхоны дээхнэ , бэл бараадан нар тосон орших улсынхаа ганц хүүхдийн хорих анги руу заллаа. Бурхан сайн муу, сайхан муухайг тохируулж илгээдэг болохоор томчуудын өргөөнд очих нарны гэрлийг урьтаж хүүхдүүд минь л авч байхийм. Сэтгэлдээ эхийн хайр, энэрэл, өмөөрөл, өршөөл тээсэн миний зүрх хоёронтоо шимширнэ, бас хэн нэгэнд хэдэнтээ гомдоллож нэгийг ухааран хоёрыг сэхээрч гурвыг тунгаана. Магадгүй энэ гоморхол над шиг нэгэн ээж, нэгэн аавд туссан харамсал байх.
Хүмүүс ээ бие биендээ урам хайрла Хүсэл зориг бадраах халуун дулаан үг хайрла........ Анх хөлд орж буй Алдрай жаахан хүүд Алхаарай алхаарай гэж дэм хайрла..... ....Амьдралын хаалга татаад Алдаж эндсэн хүүд Аавын хүү алзахгүй ээ гэж урам хайрла.... Тийм ээ аав ээжийнхээ өврөөс гарч ядан буй ангарай жаахан үрсээ бид 16 хүрлээ чи хэмээн чацуурхан, аль эсвээс хайр халамжаа хасч, хатуурхан үглэсний харгайгаар нар хаасан хонгилд хүүгээ "илгээжээ". Хэдий эхийн санаа үрд, үрийн санаа хаданд ч гэлээ, хэдий биеийг нь төрүүлэхээс ухааныг нь төрүүлэх биш дээ гэж өөрсдийгөө өмгөөлөн цэцэрхлээ ч энэ нийгэм бидний, миний, таны ирээдүйг, ирээдүйн Монголын эздийг ялгаврлан гадуурхаж, ядууруулан "ажиллаж" ирсний гавъяа "Хорих" ангийг амьдруулсаар цаашаа өсөн өндийж, үржин төлжөөд "ах"-ынх руу шилжих нь ч элбэг ажээ. Ийм л нэгэн нийгмийн урсгалд өөрийн голдирол үүсгэн урсах урсгалын бохирыг цэвэршүүлэх санаа зорилго бүхий бидний андууд урлагийн залуусын төлөөлөл, хүний жаахааан номтой хэсэг төрийн бусын гишүүдийн хамтаар гэрэлт нарны доорх хэсэгхэн хугацааг нартай нь бэлэглэхээр сэтгэлээ ундраан хөөрөлдөв. .... Хүүхдүүд эхэндээ хэсэг бишүүрхэнгүй аядуухан байснаа цагийн төгсгөлд бие биеэсээ өрсөн дуу дуулахаар микрофон бараадасхийн, бүүр барилдъя хэмээн инээж суулаа. .... Харц гундуухан бас халтирсан нүд аандаа гэрэлтэж элгэндээ гараа тээн Төрийн дууллаа дуулахад үгийн бүтэн мэдэж дуулж чадаагүйдээ би ичисхийн..тэрхэн зуур омогшил бардамнал зэрэгцэн хамрын самсаа шархирна. Санаандгүй дарвин хөөрсөн хүүхдийн гэнэн зан эх орныхоо дууллыг эх нутагтайгаа, эжий аавынхаа хамт Зайсангийн хашаанд тээж сууна. Гэрээсээ хол тэдний бэтгэрлийг бие минь мэдэрч цээжиндээ уйлахдаа ээжийгээ ямагт санаж явдгийг тэдний дуулсан ээжийн тухай дуунуудаас нь ухаарлын хэдэн үгнээс нь ойлгож байгаа ч одоо ингээд л дөрвөн хананыхаа дунд амьдрал нэлээдгүй урт хугацаагаар үргэлжилнэ дээ гэж бодохоос хоргодох ч шиг......сэмэрсээр... Гэхдээ хүүхдүүд маань бидэнд зориулж "Ямар сайхан хүмүүсийг бурхан надад илгээснийг ...." гээд дуулж байгаа нь бидний тээж орсон Сэтгэлийн наранд гэсч, гэгээрч байгааг нь илтгэн, бидний зорисон аяны түүчээ богц хоосон буцсангүйгүйдээ урамшин хурдхан ирж модоо хамт тарихсан гэж яарлаа. Өөрсдийг нь тоосон ах эгч нартаан баярлсан хүүхдүүдийнхээ ухаарал гэгээрэл, амьдралд итгэх итгэлээр нь бид эргээд хийх ажлын санаа, хүсэл дүүрэн буцсийм. Амьдрал баян шүү хүмүүс ээ Харин хайраар хүн дутаж амьдарч болохгүй, тэр дундаа хүүхдүүд минь хайраар дутахын бол эр хүн тэднийг "тарьж", эм хүн тээж төрүүлэх хэрэггүй.

Monday, March 21, 2011

ТЭНГЭРЛЭГ АЯНЫ БУРХАНЛИГ ШҮТЭЭН

Байгаль дэлхийг тэтгэгч хур лугаа ижил сүүн ундаргатай ижии бурхадаа магтан дуулах буянтай үйлсийн гарааг нар хүлхсэн говь нутгаас эхэллээ. Өдөр бүр, сардаа я ганц баярлуулж чаддаггүй ижийгээ бид жилд нэг удаа төрсөн өдрөө гэж бодоод заавал баярлуулах хэрэгтэй юм байна гэж бодсон. Хэн нэгний төрсөн өдрийн шоуг жилд хэнийх хэнийх гэж хэчнээн хүнд зориулан тэмдэглэх мөртлөө ижийдээ зориулсан ганцхан өдрийг ядаж бүтнээр нь ижий бурхаддаа зориулъя найзуудаа .....
Энгэртээ сүү амилааж
Эрдэнэт хүн таныг тээж, төрүүлж, тэжээн өсгөсөн
Эрхмийн дээд эжий бурхдынхаа
Эгэлгүй их ач буяныг зөв сэтгэл
Гэгээн, гэмгүй бүхнээр дайлваас
Шингэх буян оршвой....

Wednesday, March 2, 2011

ӨӨРИЙН ЯС ЦУС НЭГ ӨВӨРМОНГОЛЫН НУТГААР

2010 оны 12 сарын 14-нд Өвөрмонголын өөртөө засах орны Хөлөнбуйр аймаг, Хайлаар хот руу ажлаар явах завшаан олдлоо. Өөрийгөө Монголын нэгэн аймагт, ах дүүгиийндээ очих мэтээр төсөөлж хөл газар хүрэхгүй баярлаж бас ч үгүй очихсон гэж мөрөөдөж өөрийн зан заншил, ахуй соёлоо хадгалж авч яваад нь бахархаж, бардамнаж байсан би вээр Хятадын нутгаар аялсан мэт сэтгэгдэл төрж, харууссан ч бодлоготой улс гүрний алсын хараанд атаархаж билээ. Тиймээ элэг нэгтнийдээ зочилж өөрийн дураар бурах хүслийн гал унтарч хятад хэлээр яригсдын орчуулгыг хүлээх зуур бачимдан байснаа нуух юун.Усыг нь уувал ёсыг нь дагадаг зарчмаар хоолонд нь дасч хажуудах гүцтэй даруулга болох сархадаар эрүүл ахуйн хамгаалалт хийсээр дотор газрын хоолны дэглэм хэсэг автвай.

Явсан хүн яс зууна гэдэг дээ. Хүмүүсиийнх ажил амьдралын хэмнэл, бүтээн байгуулалт, цаг барих хариуцлага, ухамсар гээд нэгнээ хүндрүүлэхгүй байх тухай хувь хүний сахилга бат, боловсролыг энд илүү илүү хэмээн дурдмаар...
Бид юугаараа дутуу гээч ердөө төрийн толгой нь бодлого барих иргэдээ нийгэмшүүлэх л ...
Бидэнд юу давуу гэдгийг надаар хэлүүлтгүй биз дээ. Чингис өвөөгийн сүр зориг, сүрхий байлдан дагуулалт гээдл..
Гэхдээ эх орон минь бидэнд гомдож байгаа даа гэж бодохоос харийн нутгийн ажилсаг зөгийнүүдэд атаархан бас гоморхоно.

Дорнотоос урагш үргэлжлэх монголын их тал нутаг Хянганы нурууны бэлд Хятад орны цас мөсний баяр болдог ажээ.Хятадууд их цасыг энд л ирж харж баясдаг болой. Өвөр Монголын Хөлөн буйр хотын жинхэнэ яс үндэсээрээ байгаа дорнотын буриадууд оршин суугаа их талыг Эвэнк хошуу гэнэ.
ЭВЭНК ХОШУУ
МУЗЕЙ
ер нь манайхаас бусад улс орны үзмэрүүд дийлэнхдээ хиймэл гэж над санагддаг. Энэ музей тиймд орох байх. Муулах гээгүй ээ харинч магтан сайшааж байна. Үгүй зүйлсийг хийж бүтээнэ гэдэг өөрөө гайхамшиг. Энд жирийн малчин хүмүүсийн ахуй амьдралыг дахдаа харуулсан тэднийгээ өргөн дэмжсэн утга оршин байна.


Цасны мөсний баярын хүлээн авалт:
Цагийг нарийн баримтлана. Цагтаа эхэлж цагтаа дуусна. Хэн нэгэн даргыг хүлээж хавтгайрсан найр зөвхөн Монголынх бөлгөө гэж харлаа.