Pages

Wednesday, March 2, 2011

ӨӨРИЙН ЯС ЦУС НЭГ ӨВӨРМОНГОЛЫН НУТГААР

2010 оны 12 сарын 14-нд Өвөрмонголын өөртөө засах орны Хөлөнбуйр аймаг, Хайлаар хот руу ажлаар явах завшаан олдлоо. Өөрийгөө Монголын нэгэн аймагт, ах дүүгиийндээ очих мэтээр төсөөлж хөл газар хүрэхгүй баярлаж бас ч үгүй очихсон гэж мөрөөдөж өөрийн зан заншил, ахуй соёлоо хадгалж авч яваад нь бахархаж, бардамнаж байсан би вээр Хятадын нутгаар аялсан мэт сэтгэгдэл төрж, харууссан ч бодлоготой улс гүрний алсын хараанд атаархаж билээ. Тиймээ элэг нэгтнийдээ зочилж өөрийн дураар бурах хүслийн гал унтарч хятад хэлээр яригсдын орчуулгыг хүлээх зуур бачимдан байснаа нуух юун.Усыг нь уувал ёсыг нь дагадаг зарчмаар хоолонд нь дасч хажуудах гүцтэй даруулга болох сархадаар эрүүл ахуйн хамгаалалт хийсээр дотор газрын хоолны дэглэм хэсэг автвай.

Явсан хүн яс зууна гэдэг дээ. Хүмүүсиийнх ажил амьдралын хэмнэл, бүтээн байгуулалт, цаг барих хариуцлага, ухамсар гээд нэгнээ хүндрүүлэхгүй байх тухай хувь хүний сахилга бат, боловсролыг энд илүү илүү хэмээн дурдмаар...
Бид юугаараа дутуу гээч ердөө төрийн толгой нь бодлого барих иргэдээ нийгэмшүүлэх л ...
Бидэнд юу давуу гэдгийг надаар хэлүүлтгүй биз дээ. Чингис өвөөгийн сүр зориг, сүрхий байлдан дагуулалт гээдл..
Гэхдээ эх орон минь бидэнд гомдож байгаа даа гэж бодохоос харийн нутгийн ажилсаг зөгийнүүдэд атаархан бас гоморхоно.

Дорнотоос урагш үргэлжлэх монголын их тал нутаг Хянганы нурууны бэлд Хятад орны цас мөсний баяр болдог ажээ.Хятадууд их цасыг энд л ирж харж баясдаг болой. Өвөр Монголын Хөлөн буйр хотын жинхэнэ яс үндэсээрээ байгаа дорнотын буриадууд оршин суугаа их талыг Эвэнк хошуу гэнэ.
ЭВЭНК ХОШУУ
МУЗЕЙ
ер нь манайхаас бусад улс орны үзмэрүүд дийлэнхдээ хиймэл гэж над санагддаг. Энэ музей тиймд орох байх. Муулах гээгүй ээ харинч магтан сайшааж байна. Үгүй зүйлсийг хийж бүтээнэ гэдэг өөрөө гайхамшиг. Энд жирийн малчин хүмүүсийн ахуй амьдралыг дахдаа харуулсан тэднийгээ өргөн дэмжсэн утга оршин байна.


Цасны мөсний баярын хүлээн авалт:
Цагийг нарийн баримтлана. Цагтаа эхэлж цагтаа дуусна. Хэн нэгэн даргыг хүлээж хавтгайрсан найр зөвхөн Монголынх бөлгөө гэж харлаа.





No comments:

Post a Comment