Pages

Tuesday, June 1, 2010

Миний Монголын говь

Дундговь аймгийн Өндөршил сумнаа 5 сарын 7 ны орой очлоо. Бид аяныхаа хэвлэлийн бага хурлыг дуусгаад л 3 машиндаа багийнхнаа суулгаад гарч өгсөн. Наркаагийн машин Тунгаа эгчийг хүлээж үлдсэн ч нисдэг таваг Ганзогийн ачаар Чойр дээр биднийг гүйцэт түрүүлсэн юм. Аян зам сайхан байлаа. Нийслэл хотынхоо өвөлжсөн утаанаас түр амсхийн хаврын салхи татуулан яарах биднийг тэнгэр ивээж агаарын сайнд алжаал тайлагдан анд найзуудынхаа сэтгэлийн эрчээр хөглөгдсөн машин дах хөгжилдөөн Өндөршилийн цэцэрлэгийн гадаа өндөрлөсийм. Тиймээ хаана юу байгаа нь үл мэдэгдэх танихгүй говийн сумнаа хоноглох газраа буудаллаж, аяны хувцсаа тайлцгаан шөнийн 2 цагийг ажралгүй, угтахаар хүлээсэн хүмүүсийн бэлдсэн хоолыг зооглохоор урагш сургууль руу алхцгаалаа. Ирээд нам унтцгаалаа. Өглөө 07 цагт гэдэс эвгүйрхээд, "Найзууд" бүлгийнхнээ сэрээхгүйн тулд сэмхэн мөлхсөөр жорлон хайн гартал гадаа битүү цас... гайхах, айх, даарах хослон модон жорлон руу гүйлээ. Айх гэдэг маань мод тарих ажилдаа санаа зовнисон хэрэг л дээ. Гэтэл Тунгаа эгч маань ажрахгүй ээ энэ чинь говийнхонд "шар тос", мод маань сайхан урганаа" хэмээн сэтгэл онгойлгож, урам өглөө. Гэдэс ч гайгүй болчих шиг... санаагаар унасан сэтгүүлч, бусад найзуудаурам өгөх гэж хэвтэх гэснээ больж бослоо. Наркагаа ганцаараа орж гарч ажлаа зохицуулан гүйж байгааг хараад хэвтэх сэтгэл түдгэлзлээ.
Ажлын анхны өдөр маш сайхан байлаа. Бид цасан өвгөн хийж, хүүхдүүд ццасан шувуу нисгээд л.. нэг л сайхан. Үнэхээр бидний сэтгэлийг байгаль ээж минь мэдэрч сонсож, хийж буй ажлыг маань бодийг олж харж чаджээ. Түүгээр ч үл барам биднийг хураар угтаж говийнхонд шар тос бэлэглсэн нь хамгийн гайхалтай.. байгаль үнэхээр амьтай ажээ.
Оройн нь бидний арга хэмжээ эхэлж, урлагийн тоглолтоор үргэлжлэн, цэнгээнт бүжигрүү орцгоолоо. Энэ хооронд эмч нарын баг маань үзлэг, оношлогоогоор үйлчилсээр л байлаа. Залуу жүжигчин Ууганбаяр Өндөршилчүүдийг инээлгэн баясгаж, дуучин Баянмөнх "Омогшил" дуугаараа эх оронч сэтгэлийг огшоон нижигнэсэн алга ташилтан дор хамрын самсаа шархиран суулаа. Сэтгэл догдлолд хөтлөгдсөн би өөрийн номноосоо шүлгэн мялаалга өргөхөөр хөтлөгчөөр ажилласан жүжигчин Ууганаадаа дуулгалаа. Өндөршилчүүдийн сэтгэлийг цэнгүүлсэн энэхүү үдшийг сэтгэлийн их бялхсан баяр хөөрөөр дүүрэн аяныханд талархсан талархал, урмын үгээр арвин, ирэх өдрүүдийн амжилтыг дуудсан гэгээг үгээр баян үдлээ.

No comments:

Post a Comment