Pages

Wednesday, June 2, 2010

Миний мод тарьсан анхны өдөр

5 сарын 09-ны өдөр
Өндөршил сумын удирдлагуудын хамтаар мод тарих ажлын гараагаа эхлүүлж, баярын туузаа хайчлахыг урьлаа.
Миний энэ аяны хөдөө орон нутагт ажилласан анхны бөгөөд анхны мод тарьсан өдөр байлаа. Би яагаад ч юм 9 ийн тоог их билэгшээдэг. Яагаад ч юм билэгдлээрээ 9 тэй өдөр таарчээ. Энэ өдөр би 3 мод суулган ургахыг билэгдэж найзуудынхаа хамтаар "Үлэмжийн чанар" хэмээх агуу дууг дуулан модоо суулгасан юм. Үнэхээр энэ ажилд оролцсон бүх л хүмүүс сэтгэлдээ итгэлийн түүдэг асааж зарим нь нүдэндээ баярын агаад бахархлын няламс бүртэлзүүлэн байлаа. Миний хувьд ч мөн адил үндсэрхэг үзэл огшин огшин нүд минь бяцхан нуурлаж билээ. Монгол хүний агуу их ухааныг бид цаг мөч бүртэй уралдан сэргээх ёстой гэсэн яарал зүрхний хэмнэл давтан цохилж билээ.

Наранд үнсүүлсэн Их говийн талд
Насан балчир үрсийг өлгийдлөө
Найзын сэтгэл олноор хуралдаж
Насан уртын аяныг түүчээллээ

Эвийн хүчээр хур даллаж
Эжий байгалиа аргадан сэрээлээ
Энхийн санаанд хайр даллаж
Энхрий үрсээ бүүвэйлэн өсгөнөө

Хур угтаж тосоор гулгисан
Хуур дууны ундарга нутаг
Хүсэл мөрөөдлийн эхлэл өрнөсөн
Хангайн охин дурласан Өндөршил

Андын журмаар сайныг даллаж
Аянаа дэвжээсэн тэнгэрлиг залуус
Амны билгээр сайхныг дуудсан
Ангарай гэнэн миний гэгээхнүүд
Байгаль Эх дэлхийгээ аврах Тэнгэрлиг аянд олон янзын ажил мэргэжилтэй шигээ, тийм ааш зантай, авир төрхтэй нас насны хүмүүс хандаж, орж гарч явлаа. Энэ дунд тунаж үлдсэн сэтгэлээс өөр өмчгүй, санаанаас өөр унаагүй, хүсэл мөрөөдлөөр жигүүр хийж, хүч их зориг зорилгоороо идээшиж яваа анд найз нартаа талархаж маш их баярлаж явна. Бид энэ аяныг өргөжүүлж, эх орныхоо гоо сайхныг, үзэсгэлэн бүрийг бүрдүүлж бий болгохын төлөө цаг хором бүртэй уралдан сэтгэж, хамтарч ажиллаж, бүтээхээ амлаж байна. Бидэнд ухрах эрх байхгүй... Тиий мээ андууд аа...

No comments:

Post a Comment