






Миний Монгол бичиг
Монгол хаадынхаа титмийг
Тэргүүнээ залан удамшиж
Монгол хатдынхаа төгөлдрөөр
Тэнхээгээ засан урагшилж
Эртний уран төрхөөр
Эрчмийн хүчийг илгээсэн
Миний Монгол бичиг
Хөх тэнгэрийн зураг аа
Эхийн чинэсэн хөхний
Сүүн дуслаар амилж
Эрэмгий баатар эрсийн
Сүрт зоригоор амьсгалж
Биелэн бүжих дүрсээр
Босоо заяаг илгээсэн
Миний Монгол бичиг
Хөх тэнгэрийн зураг аа
Авралт нөмрөг уулс нь
Ан малаа агуулж
Байгалийн бодит биесийг
Бийрийн таталгаар урласан
Миний Монгол бичиг
Хөх тэнгэрийн зураг аа
No comments:
Post a Comment