Pages

Wednesday, June 2, 2010

Чулуун зүрхтэй хуягууд...

Тэнгэрлиг аян маань эмэгтэйчүүдийн хорих ангитай хамтран ажиллахаар болж эхний хоёр удаад нь очихдоо тарьцийн газар үзэж, хоригдол хүүхнүүддээ сэтгэлийн дэм, амьдралын итгэл урам өгөх зорилгоор урлагийнхнаар дуу хуурын мялаалга өргүүлсэн. Мод бут цаашлаад жимс жимсгэний мод тарих арга, аргачлал, тэдгээрийн ашиг тусын талаар яриа таниулга хийлээ. Дуулж, тэдэнтэй ярилцсан бидний сэтгэл догдолж, нэг л эмзэглэнгүйгээр бас өрөвч сэтгэлийн дуугаар хоолой зангируулан "дөрвөн цаг" -ийг ёстой харвасан сум мэт өнгөрөөжээ.
Эмэгтэйчүүд ээжүүд, энэ хорвоог бүтээж, чимж, аргадаж, эвлэж амьдардаг. Ээжүүд л хүнийг бүтээж амьдралыг баяжуулан утга учиртай хөглөж, ээжүүд л хүний орчлонд хүн "тарьж" ургуулдаг. Тэр ч утгаараа бид энэ аяныхаа эхлэлийг \Нийслэл хотноо\ гурван зуугаад ээжүүдийн ухаарал, амьдралын их давалгаан дундаас эхэлсэн.
Дараа нь манай аяныхан 5 сарын 14 ний өдөр тарих хугацаагаа хүлээж байсан 400 модны суулгацаа тарих, ургуулах ажлын албан нээлтээ хийлээ. Бид хотоос 35-р сургууль дээр ажилласан эрч хүч, урам зоригоороо шуурхайлан очсон. Гэтэл тэндхийн байдал нэг л хөлдүү, ёстой "цөлжсөн" сэтгэлээр угтаж авч, үдсэн дээ.
Төлөөлөгч эмэгтэй л нэг хүн шиг тэр дундаа эх хүн шиг хандаж байсан. Бусад нь өөрсдөө тэр шорондоо байж баймаар хоригдлуудаасаа дор сэтгэхүй, сэтгэл, ухамсартай харахад л эмэгтэй төрх нүднээ тусахийн. Тэндээс би шоронгийн ажилтан хүн гэж, ер нь шорон гэж яг юу байх ёстой талаар бодож, өөрчлөх ёстой юм байна гэж харууссаар ирсэн. Манай шоронгууд хүнийг эвлэх биш эвдэх гэж ажилладаг юм билээ. Тэндээс гарсан хүн нийгмийг хар өнгөөр дүүргэх вий гэхээс айж сэтгэл минь маш ихээр өвдсөн дөө......Тэр хуяг хүүхнүүд бидний тарихаар өгсөн суулгацнаас гараа шүүрэн авч үнэрлээд бушуухан арчиж байгаа нь ямар эвгүй харагдсан гээч...бидэнтэй бас хоригдлуудтайгаа харьцаж байгаа нь үнэхээр "чулуун зүрхтэй " робот шиг санагдсаан.
Тэдэнд жаахан ч гэсэн гэрэл гэгээ өгөхсөн..... даанч авахыг хүссэнгүй... бид 3 удаа очсон лав гэсээгүй... нэлээн их төөнөлт хэрэгтэй байх гэхдээ үүнд төрийн бодлого, бас хууль цааз өөрчлөгдөх хэрэгтэй байх л даа.

No comments:

Post a Comment