Pages

Thursday, June 10, 2010

ТЭНГЭРЛЭГ АЯНЫ МЭДЭЭЛЛИЙН ТҮҮХ...


2009 оны намраас ярьж эхэлсэн аяны ажил маань албан бичиг төлөвлөх, албан газруудад хандаж хүчээ зузаатган хүрээгээ тэлэх зорилгоор найз нөхөд таньдаг танилаасаа авахуулаад тааралдсан бүхэндээ ярьж хэлж санаа оноогоо сийрүүлэн арвижуулсаар 2010 оны 5 сарын 07 нд албан ёсоор улс нийтэд түгээн хэвлэлийн бага хурлаа хийлээ.
Уг хурлаар бид ямар нэгэн нэр хүндийг зүүж, олны танил болохыг хүсээгүй, хамгийн гол нь иргэдэд зөв мэдээллийг хүргэж хувь хүн бүрийн хүсэл зорилгийг төрүүлж итгэл үнэмшлээр ажлаа өргөжүүлэхийг хүссээн. Бид үүнээс өмнө ажиллаж л байсан.
Аяныхаа анхны гарааг Монгол улсын хамгийн их цөлжилтөд өртөөд буй Дундговь аймгийн Өндөршил сум буюу наран ургах зүгээс өртөөллөө. Бид нар тоссон говьдоо цас бэлэглэсээр очсон. Говийн ард түмэн үнэхээр тал шигээ сайхан уужим сэтгэлтэй юм билээ. Биднийг "шар тос" авч ирсэн буянтай зөв сэтгэлтэй хүүхдүүд байна гэж хийх ажилд маань эрч хүч, урам хайрлаж, тэр эрчээрээ манай багийнхан 2000 модыг нутгийнхантайгаа суулган тарьсан. Тэдний сэтгэлийн торгон мэдрэмжийг дуучин Баянмөнх жүжигчин Ууганаа нар маань хөөрхөн баясгаж ажиллах урам зоригииг хайрласан байсан. Дуу хуур гэж агуу юм билээ.
"Үлэмжийн чанар" аа ч бас хүн бүр дуулсаар модоо тарьсныг хэлэх нь илүүц бизээ.

Бидний дараагийн ажил: Сонгинохайрхан дүүрэг, Сүхбаатар дүүрэг, Баянзүрх дүүрэг, Төв, Хэнтий аймгийн баг хороодод өрнөж, нийтдээ 9000 мянган "нялх" хүүхдийг газар ээжтэйгээ өлгийдөн авлаа. Одоо асран хайрлаж, өсгөн өндийлгөх л үлдлээ. Аливаа юм өөрийн гэсэн цаг хугацаатай тэр жамаар тарилтын хугацаа улирч байгаа ч бид Монгол улсын цөлжилттэй болон хөрс нь хордсон орон нутгуудад лекц сургалтынхаа ажлуудыг үргэлжлүүлж, ирэх тарилтын үеүдэд модоо тарихаар бэлтгэлдээ гарч удахгүй үрээ түүх аян уйдан тосно. Амьдрал үргэлжилсээр, аян ч үргэлжилсээр...

1 comment:

  1. Hi. Narka bn. Naizdaa amjilt husie! Chi salhi shig erchtei, aadar shig huchtei, shonhor shig zorigtoi, tsetseg shig uzesgelentei busgui shuu!!! Yzmar ch ued erch huchee bitgii aldaarai! Amjilt aziig ar araasaa daguulj amidaraarai!!!

    ReplyDelete